Шууд Chart

Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна

2022-06-30 11:43:38

Тус тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-н хүртэл өрнөж байна.

Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа бөгөөд Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022” их дуулга” болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тус бэлтгэлийн явц болон орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар ярилцлаа. Дээрх хамтарсан бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч багтсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй