Шууд Chart

Чөлөөтийн УАШТ-д “Хасу-Мегастарс”, “Алдар” спорт хороо багаараа тэргүүллээ

2022-06-30 12:08:52

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо. Хоёр дахь өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Монгол Улсын аваргаар зургаа дахь удаагаа, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ө.Батзул гурав дахь удаагаа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Г.Отгонжаргал хошой аварга болж, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Н.Анударь, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар анх удаа улсын аварга боллоо. 

Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 59 кг-д 2018 оны  өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд тойргийн сүүлийн барилдаанд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдорыг 10:2-оор ялж шуугиан тарьж анх удаа түрүүллээ. Мөн 50 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал шигшээ барилдаанд улсын гурван удаагийн аварга Ц.Намуунцэцэгийг цэвэр дарж мөн л анх удаагаа улсын аварга болж, Белградын дэлхийн аваргад дутуугаа гүйцээхээр очих юм. Харин 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хэсгийн сүүлийн барилдаанд өвдгөндөө хүнд бэртэл авч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Энэ жинд энэ жилийн Азийн аваргын үзүүр бөх Б.Хулан финалд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударийг оноогоор цэвэр ялж аварга боллоо.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 164 оноогоор тэргүүлж, гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа дасгалжуулагчтай МУБИС 102 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алт, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 167 оноогоор мөнгө, “Хилчин” спорт хороо 135 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн дүн

Эрэгтэйчүүдийн 79 кг:

  • Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
  • Батмөнхийн Намбардаваа (Төгс)
  • Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС)
  • Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)

86 кг:

  • Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
  • Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
  • Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)
  • Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг:

  • Ганбаатарын Ганхуяг (Алдар)
  • Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
  • Баасандоржийн Цэрэндаш (Их шавь)
  • Баатарын Нямбаяр (Приус центр)

97 кг:

  1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)
  2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан)
  3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)

125 кг:

  • Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
  • Энхтүвшингийн Батмагнай (Алдар)
  • Чинбатын Алтангэрэл (Хилчин)
  • Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)
  2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)

53 кг:

  1. Батхуягийн Хулан (Аврагч)
  2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)
  3. Чинболдын Отгонтуяа (Алдар)

55 кг:

  • Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
  • Батбаатарын Энхцэцэг (Хилчин)
  • Мөнхболдын Дөлгөөн (Налайх)
  • Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)

57 кг:

  1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
  2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
  3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

59 кг:

  1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)
  2. Баатаржавын Шоовдор (Аврагч)
  3. Баярын Лхам (Архангай)

Гэрэл зургийн эх сурвалж: Ж.Адилбиш

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөтийн УАШТ-д “Хасу-Мегастарс”, “Алдар” спорт хороо багаараа тэргүүллээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй