Шууд Chart

Дифлимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад баяр хүргэж талархал илэрхийллээ

2022-07-01 10:30:35

Бразилын Кашиас-Ду-Сул хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны спортын XXIV дифлимпын наадам тавдугаар сарын 1-15-нд зохион байгуулагдаж Монгол Улсын хоёр тамирчин алтан соёмбот Төрийн далбаагаа хоёронтоо мандуулсан билээ. Тухайлбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр алт, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Оюундэлгэрэх хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн юм. 78 орны тамирчин оролцсон тус наадамд Монгол Улс багийн дүнгээр 32 дугаар байрт бичигдсэн нь түүхэн амжилт юм.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өчигдөр хоёр тамирчныхаа амжилтыг үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад дифлимпын медальт хоёр тамирчнаас гадна Монголын дифлимпийн хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, дасгалжуулагч Э.Баттүшиг нар оролцжээ. Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад Биеийн тамир, спортын улсын хорооны нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэж талархал илэрхийлэв.

Ташрамд дуулгахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дифлимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад баяр хүргэж талархал илэрхийллээ  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй