
Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ОУУСХ-ны ерөнхийлөгч, АОЗ-ийн ерөнхий захирал Хусейний зүгээс МҮОХ-ны санаачилсан Ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж,
Мөн Улаанбаатар хотноо 25 метр урттай усан бассейн барих ажилд Олон улсын усан спортын холбооны зүгээс дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.
Сонирхуулахад, Ноён Хусейн Азийн олимпын зөвлөлд 1982 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Олон улсын усан спортын холбооны ерөнхийлөгчөөр 2021 онд сонгогджээ.
Улаанбаатарт 25 метр урт усан бассейн барихад Олон улсын усан спортын холбоо дэмжлэг үзүүлэх боломжтой гэв | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.