Шууд Chart

Үер буусан орчныг ариутган халдваргүйжүүлж байна

2022-08-01 12:42:18

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектийн гал түймэр 1223, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 122 дуудлагатай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан. Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэсэн юм.

Өнгөрч буй 14 хоногт усны ослын 11 удаагийн дуудлага ирж, аврагч нар 23 хүний амь насыг аварсан байна. Он гарснаас хойш долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 38 дуудлага бүртгэгдэж, 78 хүний амь намыг авран хамгаалсан бол 17 том хүн, долоон хүүхэд усанд эндсэн золгүй явдал тохиолджээ.


Үер буусан орчныг ариутган халдваргүйжүүлж байна  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй