Шууд Chart

Залуучуудын хөгжлийн сарын аяныг эхлүүллээ

2022-08-12 15:50:19

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц арга хэмжээ бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн.

2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, ТХЗ-ыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.

Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж, жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг.

Монгол дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд өнөөдөр энэ оны сарын аяны нээлт цахимаар зохион байгуулагдлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аяны хүрээнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг насны болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан төлөвлөөд байгаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг залууст уриаллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Залуучуудын хөгжлийн сарын аяныг эхлүүллээ  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй