Монголын Үндэсний Музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.
Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны эх суурийг тавьж, музейнүүд ажилтан, мэргэжилтэн солилцох, музейн боловсролын хөтөлбөрийн судалгаа, эрдэм судалгааны материал, илтгэл, тогтмол хэвлэл, тайлан, лавлагаа солилцох болон хамтарсан үзэсгэлэн, хурал, семинар, хэвлэл, судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх юм.
Энэхүү санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, БНСУ-ын Шинжлэх ухааны Үндэсний музейн захирал Сеоклай Ли нар гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж байгаа аж.
Монголын үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана | ||
Үзсэн: 371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.