Шууд Chart

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо

2022-09-05 17:17:35

Солонгосын лигийн энэ жилийн драфтад 49 тоглогч бүртгэснээс Ц.Орхон 1 дүгээр тойргийн тэргүүн сонголтоор нэрлэгджээ. 195 см өндөртэй тэрбээр голын хаагчийн байрлалд тоглодог. Дөнгөж 18 настай залуу тамирчин юм. 2019 оны лигт “Алтайн барс” багаас 15 настайдаа тоглож байв. Дараа нь БНСУ-ыг зорьж суралцах болсон юм.

Түүний нэгдсэн “AI PEPPERS” баг лигийнхээ хамгийн залуу клуб. 2021 онд үүсгэн байгуулагдаж БНСУ-ын лигт эхний жилээ оролцоод байна. Тамирчдын хувьд ч маш залуу шинэ баг юм. Багийн хамгийн өндөр тоглогч нь өнгөрсөн жил Унгараас ирсэн легионер, 192 см өндөр Элизабет Варга байсан. Харин одооноос Ц.Орхон хамгийн нуруулагч тоглогч нь боллоо. Учир нь солонгос тоглогчдоос 184 см Жи Мин-киеон хамгийн өндөр нь юм байна.  

Гуанжу хотын энэ багийг эзэмшигч, хөрөнгө оруулагч байгууллага нь “Pepper Savings” банк аж. Мөн Гуанжу хот 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2015 оны Дэлхийн универсад наадам, 2019 оны усан спортын ДАШТ зэрэг спортын дэлхийн томоохон тэмцээн уралдаан, тоглолтыг хүлээн авч зохион байгуулж байсан спортын хөгжил өндөр, нийт 1.4 сая хүн амтай томоохон хот билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо  
Үзсэн: 3924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй