Шууд Chart

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллаагаатай танилцлаа

2022-09-23 08:33:10

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгат болон төлөвлөгөөт судалгаа шинжилгээний ажлуудын явц, итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилт болон гамшгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, инновацыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ үеэр байгууллагын үйл ажиллагаандаа MNS ISO 9001, MNS ISO/IEC 17025 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг сайшаан, цаашид Онцгой байдлын байгууллагын стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн болон лабораториудын багаж, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллаагаатай танилцлаа  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй