Шууд Chart

ЦЕГ: Дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн хэргийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн

2022-09-28 15:14:30

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор

Тус газар хамгаалалтад байх хугацаанд ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт мэдээлэл хүргүүлсний дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ж”, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн “М”, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “Г”, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч “Г”, тус аймгийн Ерөө сумын иргэн “Н”, тус сумын Бугант тосгоны иргэн “О” нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07:00-08:00 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл шалгалтаар илэрсэн тул хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах” арга хэмжээ тооцон цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд  урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ЦЕГ: Дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн хэргийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй