
Энэхүү нэгдсэн арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооноос Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Тоон гарын үсэг нь цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн олон асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
Иргэдэд төдийгүй нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа нь туйлын үнэн. Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм.
Тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна:
- Цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах
- Төрийн болон бусад онлайн үйлчилгээг авахад өөрийгөө болон байгууллагаа батлах
- Цахим үйлчилгээнд өөрийгөө баталж нэвтрэх, өөрийн мэдээллийг авах
- Цаасан архиваас татгалзах, цахим архивд шилжих
- Дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг шифрлэн нууцлах
- Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх
- Сүлжээний төхөөрөмжийн өгөгдөл дамжуулалтыг кодлох
- Программын кодыг баталгаажуулах боломжтой юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид тоон гарын үсгээ баталгаажуулав | ||
Үзсэн: 298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.