Шууд Chart

Хөдөлгөөнт хиймэл дагуулын Олон улсын байгууллагын ассамблейн 28 дугаар чуулган Лондон хотноо болов

2022-10-03 13:45:39

Хөдөлгөөнт хиймэл дагуулын олон улсын байгууллага (ХХДОУБ)-ын Ассамблейн 28 дугаар чуулган энэ оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Лондон хотноо болж өндөрлөв.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд бөгөөд ХХДОУБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Б.Энхсүх тэргүүлэн оролцов.

ХХДОУБ нь Лондон хотноо төвтэй засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Олон улсын далайн байгууллагаас тогтоосон дүрэм журмын дагуу “Далайн тээврийн дэлхий нийтийн аюулгүй байдлын систем” дэх далайн хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээг хангуулах зорилготой.

Тус байгууллагын 1976 оны конвенцид манай улс 2011 онд нэгдэн орсон бөгөөд 2008 оны нэмэлт өөрчлөлтийг 2022 онд соёрхон баталсан. Энэхүү конвенцоор манай улс Монгол Улсад бүртгэлтэй 300 гаруй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, байршил тогтоох, алсын зайнаас хянах үүрэг хүлээсэн.

ХХДОУБ-ын Ерөнхий захирал Мойн Ахмедийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж буй бөгөөд Ерөнхий захирлыг сонгох сонгууль 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон. Уг сонгуулиар Вануату Улсаас ХХДОУБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лорен Паренте ХХДОУБ-ын Ерөнхий захирлаар сонгогдов.


Хөдөлгөөнт хиймэл дагуулын Олон улсын байгууллагын ассамблейн 28 дугаар чуулган Лондон хотноо болов  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй