Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

2022-10-05 12:31:29

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан.

Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос эхлэн 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.

Багш нарын баярын өдрийг өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, XXI зууны иргэнд тавигдах шаардлагыг эзэмшсэн, ёс зүйтэй, насан туршдаа суралцах чадвартай, эх орон, тусгаар тогтнол, үндэсний хэл соёлоо дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх, боловсролын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд багш нар маань хамгийн чухал үүрэгтэй.

Хүүхэд өөрөө өөрийгөө нээж, мэдэрч чадаагүй тэр л насанд хүүхдийн онцлог, авьяас чадвар, ирээдүйг харж, нээж чаддаг багшийг хамгийн сайн, хамгийн бүтээлч багш гэж бид ярьдаг. Тийм гавьяатай, талархалтай багш нар манай улсад олон бий.

Монгол Улсын Их Хурлаас боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, бүх түвшинд тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол олгох, уламжлалт боловсролыг, нээлттэй боловсролтой хослуулж, чанарыг шинэ шатанд гаргах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Эрхэм хүндэт багш нартаа.

Эрдэм ухаан түгээн дэлгэрүүлэх, өсвөр үеэ сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.

 


УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй