Шууд Chart

ХХҮЕГ-ын албаныхан баруун аймагт ажиллаж байна

2022-10-07 12:58:50

ХХҮЕГ-ын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбат, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, Гадаад харилцаа, сургалт,, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Г.Мөнхнасан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр,төсөл хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл нар хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар боломжийг үнэлэх “Профайлинг” үйлчилгээний хэрэгжилт хөдөө орон нутагт ямар шатанд явж байгаатай танилцаж байна. 

Тэд аравдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Говь-Алтай,Баянхонгор, Ховд, Увс аймагт ажиллаж байна.

Албаныхан аймгуудын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд болон албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх асуудлынх нь талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ аймгуудын 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилтай нь танилцлаа гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 


ХХҮЕГ-ын албаныхан баруун аймагт ажиллаж байна  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй