Шууд Chart

Монголын шигшээ баг Австрали, Тайвань, Бутан улсын багтай нэг хэсэгт орлоо

2022-11-04 09:09:42

 

Индонез Улсад 2024 онд явагдах АХБХ-ны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.

Монголын шигшээ баг "B" хэсэгт Австрали, Тайвань, Бутан улсын шигшээ багтай нэг хэсэгт орлоо.

Тус Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны хэсгийн тоглолт ирэх 2023 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны хооронд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлд 2018 онд АХБХ-ны эмэгтэйчүүдийн 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ баг Австрали, Тайвань, Бутан улсын багтай нэг хэсэгт орлоо  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй