Шууд Chart

Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ

2022-11-24 18:37:38

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид он гарсаар 32 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 15 хүний амь нас, 975 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж ажилласны үр дүнд гамшиг, ослын тоо буурсан.

Байгууллагын орчин нөхцлийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд алба хаагчид өөрсдийн хүчээр бүтээн байгуулалтын томоохон ажлыг өрнүүлэхийн зэрэгцээ шуурхай албаны 6 автомашины тавиуланг шинээр барьж байгуулсан байна.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хүүхдийн тоглоомын талбайд шар хуайс, хайлаас, улиас зэрэг 200 ширхэг мод тарьж, ургуулж байгаа бөгөөд цаашид цэцэрлэгт хүрээлэн болгох зорилт тавин ажиллаж байгааг хэлтсийн дарга, дэд хурандаа И.Амартүвшин танилцуулсан юм.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн үндсэн үүргийнхээ хажуугаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлснийг онцолж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй