Шууд Chart

Япон улс батлан хамгаалах төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэж өсгөнө

2022-11-30 12:42:55

Японы ерөнхий сайд Кишида Фумио ирэх 5 жилд батлан хамгаалах зардлыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Даваа гарагт батлан хамгаалах болон сангийн яамны сайд нартай уулзах үедээ Кишида ерөнхий сайд холбогдох үүрэг даалгавар өгсөн юм байна. Японыг тойрсон бүс нутгийн аюулгүй байдал эрх баригч эвслийн санааг зовоож байгаатай энэ шийдвэр уялдаатай байна.

2027 он хүртэлх санхүүгийн жилд батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж өсгөх нь зүйтэй гэдэг чигийг Ерөнхий сайдаас дээрх яамдын сайд нарт өгчээ. Сангийн сайд Шунучи Сузуки өнчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ, ЗГ нь Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу төсөв боловсруулахаар ажиллаж байна, нарийн ширийн асуудлуудыг хэлэлцэх шатандаа яваа гэдгийг мэдэгдсэн байна. Орос Украинд түрэмгийлэл үйлдэж, Тайванийг тойрсон түгшүүртэй байдал хурцдаж, Умард Солонгосын пуужингийн хөгжүүлэлт эрчимжсэн зэрэгтэй холбоотойгоор Кишида улсынхаа батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ. Үүнд гарах зардлыг шаардлагатай хэмжээнд өсгөх болно гэдэг амлалтыг нэг бус удаа өгч байжээ. Кишидагийн тэргүүлдэг Либерал ардчилсан намын зүгээс ч энэ тухайд хэд хэдэн санал дэвшүүлсэн. Японыг тойрсон нөхцөл байдал богино хугацааны дотор эрс муудсанд тус намын зүгээс анхаарал хандуулж, Хятад болон Умард Солонгосыг гол аюул заналхийлэгч орнууд гэж үзсэн байдаг.

Тиймээс Япон улс пуужингийн цохилтод өртөх нөхцөлд хариу цохилт өгөх үүднээс батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурийг ЛАН баримталж байгаа юм. Дайсны зэвсгийн тусгалаас гадагш орших байнуудад довтлох чадалтай пуужингуудыг дотооддоо бөөнөөр үйлдвэрлэхэд 48 тэрбум орчим иен шаардлагатай гэж японы БХЯ мэдэгддэг, Сангийн яам нь харин энэ өртгийг 80 их наяд иенд бариулах байр суурь илэрхийлдэг байжээ. Япон улс үүнээс өмнөх олон жилийн туршид жил тутмын батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 1 хувь орчимд барих бодлого барьж ирсэн.

Харин одоо төлөвлөж байгаа хэмжээгээр зардлаа өсгөх нөхцөлд тус улс, ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийг энэ зорилгод зарцуулах үүрэг хүлээдэг НАТО-гийн гишүүн орнуудын түвшинд очих юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс батлан хамгаалах төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэж өсгөнө  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй