Шууд Chart

БНХАУ өндөр настай иргэдээ “ковид-19” цар тахлын эсрэг вакцинд өргөнөөр хамруулна

2022-12-01 10:15:58

Хятад улс хөл хориог цаг тухайд нь цуцлахын тулд өндөр настай иргэдээ цар тахлын эсрэг вакцинд өргөнөөр хамруулах, илүү олон хүнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Үүнийг Өрнөдийн орнууд иргэд олон нийт нь хатуу хязгаарлалыг эсэргүүцэж байгаатай холбогдуулан Бээжин “тэг ковид” хатуу бодлогоо зөөлрүүлэх чигт буулт хийж магадгүй дохио өглөө гэж үзэж байна. Харин Хятадын засгийн газар шинжлэх ухаанд суурилсан, хяналтын арга хэмжээ нь үр дүнтэй байгаа, ямар ч эрх, эрх чөлөө бол хуулийн хүрээнд байх ёстой гэсэн байр суурьтай байна.

Өчигдөр Хятадын эрүүл мэндийн хороо улс орны эдийн засаг болоод нийгмийн хөгжилд үзүүлэх цар тахлын нөлөөг бууруулах, ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд судалгаа хийж, зохицуулах арга хэмжээг авч байгаа, асуудлыг шийдвэрлэх үүднээс орон даяар ажлын хэсгүүдийг бүрдүүлсэн. Хөл хориог шинжилгээний үр дүн болоод нөхцөл байдалд хийсэн үнэлгээний үндсэн дээр цуцлах ёстой талаар мэдэгджээ. Гэхдээ зарим хотод цар тахлаас сэргийлэх арга хэмжээг илүү оновчтой болгохоор халдвар тархах эрсдэлтэй бүсийг тогтоож, гэрээсээ гарахгүй байгаа иргэдийг өдөр бүр заавал өгөх шинжилгээнээс чөлөөлөх зэргээр хязгаарлалтыг сулруулсан байна. Харин эрүүл мэндийн салбарын албан тушаалтан цар тахлын хязгаарлалтыг зарим газарт хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн санааг илэрхийлжээ. Эн Эйч Кей зэрэг хэвлэлд Хятадын эрх баригчид амралтын өдрүүдэд болсон жагсаалын дараа Бээжин, шанхай зэрэг том хотуудад аюулгүй байдлыг чангатгасан тухай мэдээлж байна. 

Вашингтон Постын мэдээллээр:Өчигдрийн байдлаар жагсагчдын тоо цөөрсөн ч сошиал хаягуудыг хаах, эсэргүүцлийн агуулгатай сэтгэгдлүүдийг устгах зэргээр хяналт хурдтай болсон байна. Ер нь цаашид Бээжин сошиал медиа болон олон нийтийн жагсаал цуглаанд хатуу хяналт тавьж магадгүйг шинжээчид онцолжээ. Хятадын Бээжин, Гуажоу, Шанхай, Өрөмч зэрэг хотуудад хатуу хөл хорио хязгаарлалтаас залхсан иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээр хөл хориогоо цуцлахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин өчигдөр орой аж үйлдвэрийн Гуаньжоу хотод иргэд хатуу бодлогыг эсэргүүцэж жагссан дүрс бичлэгийг Ройтерс зэрэг хэвлэлээр үзүүлжээ. Энэ үеэр Британийн ерөнхий сайд Хятадын засгийн газрыг ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна гэж мэдэгсднийг Хятадын засгийн газар дотоод хэрэгт оролцсон асуудал гэж эрс няцаасан байр суурь илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ өндөр настай иргэдээ “ковид-19” цар тахлын эсрэг вакцинд өргөнөөр хамруулна   
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй