Шууд Chart

Дархан сумын “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

2022-12-01 10:24:17

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дархан сумын “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй