Шууд Chart

БНФУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

2022-12-01 12:28:53

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гарагт АНУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн. Энэ нь Байдены засаглалын хугацаанд АНУ-д хийж буй түүний анхны айлчлал болж байна. Тэрээр Лхагва гарагт Вашингтон дахь Францын Элчин сайдын өргөөнд цөмийн эрчим хүчний асуудлаар Байдены засаг захиргааны албаны хүмүүстэй уулзаж хэлэлцлээ.

Францын ерөнхийлөгч Макрон мягмар гарагт АНУ-д айлчилж Жо Байденыг ерөнхийлөгчийн албан тушаал авснаас хойш анх удаа очиж буй нь COVID-19 тахлын улмаас түр зогсоод байсан дипломат харилцааг сэргээсэн үйл явдал болж байна гэж хэвлэлүүд онцоллоо. Макрон айлчлалынхаа хүрээнд Вашингтон болон түүний эргэн тойронд олон тооны албан ёсны уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Лхагва гарагийн уулзалтаар цөмийн эрчим хүчний салбарт АНУ-тай хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Францын ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд авч хэлэлцэх томоохон сэдэв нь цөмийн эрчим хүчний сэргэн мандалт байх юм хэмээн хэвлэлүүд бичжээ. Түүний айлчлалын багт тус улсын цөмийн эрчим хүчний салбарын томоохон тоглогчид багтаж байгаа бөгөөд тэд Францын удирдагчаас цөмийн технологийн хөгжлийг эрчимжүүлэх, тэр дундаа жижиг реакторуудын экспортыг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа юм байна. Тиймээс энэ салбарт АНУ-тай хамтран ажиллах саналыг Макрон дэвшүүлж, 40 хувь нь үйл ажиллагаагаа зогсооход хүрээд буй Францын цөмийн эрчим хүчний салбарынхныг дэмжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Францын нийт 56 реактораас 23 нь зэврэлтээс үүдэлтэй хагарал, ковид цар тахалтай холбоотой хяналт шалгалтын удаашрал зэргээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байгааг мэдээлжээ. Гэхдээ энэ жил олон улсад Орос Украйны дайнтай холбоотойгоор эрчим хүчний хомсдол үүсээд байгаа энэ цаг мөчид Франц улсын цөмийн эрчим хүчний салбарынханд шинэ боломж гарч ирэх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. Хомсдолоос үүдэн Цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан зарим улс орнууд дахин энэ салбарыг сонирхож эхэлжээ.

Макроны АНУ-д хийж буй айлчлал өнөөдөр ерөнхийлөгч Байдэнтай биечлэн уулзаж хамтарсан хэвлэлийн хурал хийснээр үргэлжлэх товтой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна   
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй