Шууд Chart

ОХУ шинэ төрлийн довтолгоонд бэлтгэж байна

2022-12-01 12:37:47

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шоигу лхагва гарагт Оросын армийн Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ОХУ-ын арми цэргийн тусгай ажиллагаанд зориулж пуужин, нөөц цэрэг, их буу ашиглах шинэ арга техникийг туршсан гэж мэдэгдлээ.

"Тусгай ажиллагааны үеэр бид дараах зэвсгийг байлдааны зориулалтаар ашиглах шинэ арга техникийг туршиж байна. Энэ нь нисгэгчгүй онгоц, орчин үеийн дэвшилтэт зэвсгийн дээж зэрэг тагнуулын болон довтолгооны системийг ашиглах тухай юм" гэж Шойгу хэллээ.  Мөн тэрээр “Хоёр сарын хугацаанд 300 мянга гаруй нөөц цэрэг болон сайн дурынхныг сургасан” гэсэн байна. Үүн дээр нэмээд "Бэлтгэл сургуулилалтын төвүүдэд байлдааны машин, танк, их бууны систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй онгоц, цахим байлдааны систем зэрэг 8000 орчим багийг бэлтгэж дууслаа " гэж мэдэгдлээ.

10-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, ингэснээр ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаас гадна олон улсын хэвлэлүүд тэдгээр дайчлагдсан болон сайн дураар цэрэгт татагдсан хүмүүс байлдааны туршлагагүй дээрээс зохих ёсны наад захын байлдааны хэрэгсэлгүй байна гэж мэдээлж байсан. Үүний дараагаа ОХУ-ын арми нөөц цэргүүдийг чадавхжуулах сургалтууд хийж буйгаа зарлаж мөн зэвсэг техникээр бүрэн хангаж буйгаа мэдэгдээд байсан.

Одоо олон улсын хэвлэлүүдийн анхааралд байгаа сэдэв бол эзлэлтэд аваад байсан хэд хэдэн бүс нутгаа эргүүлэн алдсан ОХУ-ын арми хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг байна.  Энэ цаг мөчид ОХУ-ын батлан хамгаалахын сайд ийнхүү шинэ арга техник туршиж бэлтгэлээ хангаж буйгаа зарласан нь олон улсын хэвлэлүүдийн анхаарал хандуулсан нэгэн сэдэв боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ шинэ төрлийн довтолгоонд бэлтгэж байна   
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй