Шууд Chart

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

2022-12-02 09:10:28

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төслийн талаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий прокурор” гэж нэмэхээр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.6 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. 


“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй