Шууд Chart

Кишида батлан хамгаалахын 5 жилийн төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ

2022-12-07 15:19:40

Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Сангийн яам болон Батлан хамгаалахын сайд нар ирэх таван жилийн батлан хамгаалах салбарын төсвийн цар хүрээг тохиролцсон байна. Ерөнхий сайд Кишида ирэх 5 жилийн төсвийг өнгөрсөн таван жилийн төсвөөс 50 хувиар илүү тогтоохоор төлөвлөжээ.

Энэ хүрээнд, 2023 оны төсвөөс 2027 оны төсвийн хооронд батлан хамгаалахын зардалд 43 их наяд иен буюу 319 тэрбум америк долларыг зарцуулахаар тохиролцсоныг эн-эйч-кэй мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Кишида сайд нарт жил бүр батлан хамгаалах болон бусад холбогдох төсвийг 2027 оны төсөвт тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэхийг даалгажээ. Тус улсын Батлан хамгаалах яам эх орныхоо батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр 48 их наяд иен шаардсан төсөвтөө шаардсан байна. Харин Сангийн яам үүнийг 35 их наяд иенээс доош байлгах саналыг засгийн газартаа дэвшүүлжээ. Татварын орлого болон бусад зардлыг харгалзан төсвийн өсөлтийг санхүүжүүлэх арга замуудыг судалгааны ажлыг явуулна гэдгээ засгийн газрын албаныхан мэдэгдсэн байна. Албаныхан оны эцэс гэхэд эрх баригч намуудтай хамтран төлөвлөгөө гаргахыг эрмэлзэж байгаагаа мөн илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кишида батлан хамгаалахын 5 жилийн төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ   
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй