Шууд Chart

ДАШТ-ий түүхэнд Ази тивээс гурван улсын шигшээ баг анх удаа хасагдах шатанд шалгарлаа

2022-12-09 10:32:22

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа Ази тивээс зургаан улс эрхээ авч оролцон Япон, Австрали, БНСУ-ын шигшээ баг хасагдах шатанд шалгарсан билээ.

Энэхүү тэмцээний эрхийн төлөө анхны тоглолтыг 2019 онд Монгол Улсын шигшээ баг Бруней Улстай Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд өрсөлдөж, 2-0 харьцаатай ялалт байгуулж байсан юм.

Мөн “ДАШТ-2022”, “Азийн цом-2023” эрхийн төлөө хэсгийн шатанд Азийн шилдгүүдийн нэг Япон Улстай “Сайтама-2002” цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөж байсан түүхтэй бол тус шигшээ баг 2010 оны дэлхий аварга Испани, 2014 оны дэлхий аварга Германы шигшээ багийг хожиж хэсгээ тэргүүлсэн.

“Катар-2022” ДАШТ-д Катар, Иран, Япон, БНСУ, Австрали, Саудын Арабын шигшээ баг өмнө нь гаргаж байгаагүй ажилтыг үзүүлсэн билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий түүхэнд Ази тивээс гурван улсын шигшээ баг анх удаа хасагдах шатанд шалгарлаа   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй