Шууд Chart

МХБХ-ны шүүгчид "AFC refereeing star" хөтөлбөрт хамрагдлаа

2022-12-09 10:36:41

МХБХ “А” зэрэглэлийн шүүгчид болон сургагч багш нарт зориулан "AFC refereeing star" хөтөлбөрийн цахим сургалтыг хүлээн авлаа.

Уг сургалтаар одоо идэвхтэй шүүж буй шүүгчдэд гэхээсээ илүү ирээдүйд хянагч шүүгч, сургагч багш хийж, залуу шүүгчдийг бэлтгэж, шүүгчийн сургалт зохион байгуулахын тулд юуг анхаарах ёстой талаар сонирхолтой зүйлсийг харуулсан юм.

Сургалтыг АХБХ-ны шүүгчийн хэлтсийн мэргэжилтэн Самуэл Ёо, АХБХ болон Английн ХБХ-ны шүүгчийн сургагч багш Рэй Оливер нар зохион байгуулав.

Олон жил өндөр зэрэглэлийн шүүгчдийг бэлтгэсэн Рэй Оливер манай шүүгчидтэй туршлага солилцож, сургалт болон видео бичлэг дээр хэрхэн анализ хийх, сургалтын материал хэрхэн боловсруулах, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ гэх зэрэг үр өгөөжтэй сэдвүүдээр ярилцлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны шүүгчид "AFC refereeing star" хөтөлбөрт хамрагдлаа  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй