Шууд Chart

“ДМЮ" клуб оны шилдгүүдээ 14 дэх жилдээ тодруулах гэж байна

2022-12-22 12:40:44

“ДМЮ" хөлбөмбөгийн клуб дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст өсвөрийн багийн оны шилдгүүдээ 14 дэх жилдээ тодруулах гэж байна.

Энэ оны шилдэг хамгаалагчийн шагналын төлөөх эцсийн шатны өрсөлдөөнд А.Мандуул, Э.Хан-Эрдэнэ, Б.Будхүү, М.Анар нар тунаж үлджээ.  

Сошиал санал асуулга долоо хоног үргэлжилж, энэ сарын 28-29-нд шилжих шөнийн 00:00 цагт хаах тул дэмжиж буй тоглогчийнхоо харгалзах эможийг дарах ёстой аж.

Эдгээр тоглогчийн сошиалаас авсан эможийг нийт саналын 10 хувьд харьцуулж тооцох тул өндөр ач холбогдолтой гэнэ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ДМЮ" клуб оны шилдгүүдээ 14 дэх жилдээ тодруулах гэж байна  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй