Шууд Chart

Бразил тэргүүлж, дэлхийн шинэ аварга Аргентин хоёрдугаар байр руу дэвшжээ

2022-12-23 09:49:28

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа FIFA-гаас дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргажээ.

Өчигдөр шинэчилсэн уг чансаагаар Бразил нэгдүгээр байрт хэвээр үлдсэн бол дэлхийн шинэ аварга Аргентин хоёрдугаар байр руу дэвшжээ.

ДАШТ-д оролцож чадаагүй Итали болон оролцсон ч хэсгээсээ гараагүй Бельгийн чансаа буурсан бол Франц, Нидерланд, Хорватын чансаа ахиж Англи байрандаа үлдсэн байна.

Монгол Улсын шигшээ баг уг чансааны 183 дугаар байрт бичигддэг. Монголын шигшээ багийн ард Доминика, Бруней, Сан-Томе ба Принсипи улсын баг оржээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бразил тэргүүлж, дэлхийн шинэ аварга Аргентин хоёрдугаар байр руу дэвшжээ  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй