Шууд Chart

Мэндчилгээ

2014-07-10 14:54:00

Өндөр дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний билэгшээл бахархлын дээд улс үндэсний их баяр наадам айсуй. Монгол наадам бол улс үндэстнийхээ түүх соёл, уламжлал заншлаар бахархах манай ард түмний цэнгэлийн дээд баяр юм.

МҮОНРТ-ийн нийт хамт олондоо Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улсын 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

МҮОНРТ- ийн Ерөнхий захирал М.Наранбаатар
 


Мэндчилгээ  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй