Шууд Chart

Өнөөдөр азарга, их нас уралдана

2014-07-11 08:09:40

Өнөөдөр тулгар төрийн  2223, Их монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдөр.

Үндэсний их баяр наадмын энэ өглөө Хүй долоон худагт Монгол Улсын төрийн сүлд дууллаар эхэллээ. Өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно. Эрхэм наадамчин та бүхэндээ энэ өдөр Хүй долоон худагт болох үйл явдлыг толилуулж байна.

08.00-11.20 Азарганы уралдаан

14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрийн дагуу/

14.00-16.20 Их насны морьдын уралдаан тус тус болно.

Монгол түмний сүлд хийморийг сэргээж өв уламжлал, үндэсний спортоороо бахархан цэнгэдэг үндэсний их баяр наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр эхэлж наадамчин түмний хөл хөдөлгөөн их байна. 

   

 


Өнөөдөр азарга, их нас уралдана   
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй