
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа тун удахгүй эхлэх гэж байна.
Баяр наадмын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс МҮОНРТ шууд дамжуулан хүргэхээр уран бүтээлчид бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа юм.
МҮОНТ жил бүрийн үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд тусгайлсан тайз засаж, хүндтэй зочдыг үзэгч түмэнтэйгээ уулзуулдаг билээ.
Тэгвэл энэ жилийн үндэсний их баяр наадмын анхны зочноор Кёкшүзан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалан нар ууган хүүгийн хамт уригдан оролцлоо. Кёкшүзан Б.Батбаярын гэр бүлийнхэн наадамчин олондоо хандан мэндчилгээ дэвшүүлж байна.
Дашрамд дурдахад, Кёкшүзан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр эх орондоо ирсэн цагаасаа эхлэн хурдан хүлэг сонирхон, жил бүр шандаст хүлгүүдээ үндэсний их баяр наадамд сойдог нэгэн билээ.
Монгол төрийнхөө наадмыг үзэж сонирхохоор наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсээр байна.
Д.Батбаяр гэр бүлийн хамт наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 5800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.