Шууд Chart

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэгийн үйлчилгээг хөгжүүлэх төвөөр дамжуулан үзүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

2023-01-27 14:08:31

“Эрхэм нандин сувд” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд хөгжүүлэх, боловсрол олгох, сэргээн засах, асаргааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд нэг дор цогцоор нь үзүүлэх төвийг байгуулах хэрэгцээ шаардлага байгааг судалж, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын судалгааны ажлын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нийт 30 гаруй төлөөлөл оролцлоо.
 
Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг төвүүд шаардлагатай байгааг онцолж, аймаг, дүүрэг бүрд байгуулах, хүний нөөцийн асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг хүний нөөцөөр сургаж бэлтгэх мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ салбар бүрээс нь санхүүжүүлдэг байхаар шийдвэрлэх зэрэг санал гарлаа гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэгийн үйлчилгээг хөгжүүлэх төвөөр дамжуулан үзүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй