
Байгууллагын соёлд ажиллагсдын эерэг хандлага, шинэ санаа санаачилгыг нэвтрүүлэх, сайн соёлыг төлөвшүүлэх үр дүнтэй аргуудыг нээлттэй хэлэлцүүлэх, гарсан үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Зоонозын өвчин өвчин судлалын үндэсний төвийн Захиргаа болон Чанарын албаны бүрэлдэхүүн оролцсон “Байгууллагын соёлд хүн бүрийн оролцоо” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах бөгөөд нэг удаагийн уулзалтад 10-15 хүнийг оролцуулж буй нь оролцогч бүр санал бодлоо богино хугацаанд, нээлттэй солилцох боломжийг бүрдүүлэх давуу талтай гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
“Байгууллагын соёлд хүн бүрийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.