Шууд Chart

Япон улсын “Жапан Эйрлайнс” Монгол Улс руу ниснэ

2023-01-30 15:53:51

“Жапан Эйрлайнс” (Japan Airlines) нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой.
Хатагтай Накано Хошико хэлэхдээ Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэх, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг 4-5 дугаар сард хийж агаарын тээврийн салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох талаар дурдлаа.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат, “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) ХХК-ийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Токио хотод уулзалт хийлээ.
Эх сурвалж: БОАЖЯ

Япон улсын “Жапан Эйрлайнс” Монгол Улс руу ниснэ  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй