Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Тэгш боломж - Үл ялгаварлал: Дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе" уулзалт, сургалт болно

2023-02-02 07:03:24

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын хүүхдийн ордон

09:00 цагт: “Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль/цэцэрлэг” Үндэсний VII чуулган эхэлнэ. Чуулганд Нийслэл, орон нутгийн 560 гаруй эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, холбогдох яамд, харьяа газрууд, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцоно.


Юнион төв

11:00 цагт: “Монголын төмөр зам” компани нь “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр нээлттэй ярилцах, мэдээлэл өгөх, чөлөөт уулзалт зохион байгуулна. Утас: 99668885, 99196244


Хавдар судлалын үндэсний төв

11:00 цагт: Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран сэтгүүлчдэд зориулсан "Тэгш боломж - Үл ялгаварлал: Дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе" уулзалт, сургалт зохион байгууна. Утас :9910 6580, 88023206 /ХСҮТ-ийн өргөтгөлийн II давхар, Эрдмийн өргөөнд/


Монголын Үндэсний музей

11:40 цагт: Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан "Жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 70110913


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.


ӨНӨӨДӨР: "Тэгш боломж - Үл ялгаварлал: Дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе" уулзалт, сургалт болно  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй