Шууд Chart

Зэвсэгт хүчний туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн аваргууд тодорлоо

2023-02-03 14:21:01

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нэрэмжит Зэвсэгт хүчний туухай өргөлтийн тэмцээнд 20 гаруй анги, байгууллагын 200 гаруй алба хаагч оролцсоноос эрэгтэй баг тамирчдын багийн дүнгээр хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги тэргүүлж, дэд байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330, гутгаар байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан шалгарав.

Эмэгтэй баг тамирчдын нийт дүнгээр тэргүүн байрт дэд хурандаа М.Бат-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 232, дэд байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС, гутгаар байрт хурандаа Б.Баярсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тамирчид тэргүүллээ.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн нэрэмжит Зэвсэгт хүчний гардан тулааны тэмцээнд 200 гаруй алба хаагч хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан бөгөөд 60, 65, 70, 75, 80 кг жингийн манлайлагчдыг танилцуулъя.

60 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт спортын мастер ахлагч Г.Алтангэрэл (084)

II байрт ахлагч Л.Алтангэрэл (084)

III байрт ахлагч П.Бат-Эрдэнэ (032), ахлагч Х.Отгонбаяр (330)

60 кг жинд эмэгтэй алба хаагчид:

I байрт М.Дөлгөөн (337)

II байрт ОУХМ Б.Мөнхнар (311)

III байрт сонсогч Л.Отгонгэрэл (029), сонсогч Х.Отгонзул (БХЯ)

65 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт ахлах ахлагч Д.Чулуунбаатар (350)

II байрт дэд түрүүч Д.Батзаяа (311)

III байрт сонсогч Ш.Бат-Итгэлт (029), ахлагч К.Алыбек (150)

70 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт ОУХМ, ахлагч Г.Бат-Ирээдүй (014)

II байрт спортын дэд мастер, байлдагч А.Мөнхцэнгэл (014)

III байрт спортын мастер, ахлагч У.Золбаяр (084), ахлагч А.Басан (150)

70 кг жинд эмэгтэй алба хаагчид:

I байрт ахлагч Б.Оюунтүлхүүр (186)

II байрт сонсогч М.Бямбасайхан (029)

III байрт дэд ахлагч Б.Бадамсүрэн (327), сонсогч Б.Жаламжав (БХЯ)

75 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт спортын дэд мастер, дэд ахлагч Н.Цогтжаргал (032)

II байрт ахлагч О.Ууганбаяр (150)

III байрт түрүүч Б.Очирхуяг (150), ахлагч Ч.Мөнхтулга (330)

80 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт ахлагч Б.Батбаяр (330)

II байрт спортын дэд мастер, ахлах ахлагч М.Дамдинсүрэн (084)

III байрт ахлагч Г.Пүрэв-Очир (330), спортын мастер, ахлах ахлагч Т.Мөнхбаяр (256)

85 кг жинд эрэгтэй алба хаагчид:

I байрт ОУХМ, дэслэгч Б.Наадам (084)

II байрт ОУХМ, ахлагч А.Мөнхсүх (330)

III байрт ахлагч О.Оюунтөгс (232), цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Ү.Энх-Амгалан (084)

Ийн тэмцээний эмэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа Э.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 337, дэд байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС, гутгаар байрт хурандаа Ц.Төрмөнх захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар анги шалгарав. Эрэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084, дэд байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150, гутгаар байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхан эзэлсэн юм.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 2023 оны цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын 180 орчим цэргийн алба хаагч сонс эргэлт, модон моринд малгай тавьж харайх, олон төрөлт болон чөлөөт хөдөлгөөн гэсэн төрлүүдээр хоёр өдрийн туршид өрсөлдөв.

Олон төрөлтөд эрэгтэй тамирчдаас I байрт ахлах ахлагч З.Баяржаргал (311), II байрт ахлах дэслэгч Н.Батдорж (186), III байрт ахлагч Г.Ууганбаяр (330), сонс эргэлтээр I байрт ахлагч Э.Мөнх-Од (330), II байрт цэрэгжлийн спортын мастер ахлагч Т.Сүхбат (330), III байрт цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах ахлагч Б.Балжинням (350) нар шалгарч, бусдыгаа манлайллаа.

Модон морин дээгүүр малгай тавьж харайх төрөлд I байрт цэрэгжлийн спортын мастер, ахлагч Д.Бат-Анар (016), II байрт ахлах ахлагч Б.Балдорж (311), III байрт сонсогч Э.Энхтүшиг (029) нар тэргүүлэв. Эрэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330, дэд байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150, гутгаар байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангиуд магнайлсан юм.

Чөлөөт хөдөлгөөний эмэгтэй төрөлд I байрт ОУХМ, сонсогч Э.Элбэрэл (029), II байрт сонсогч Т.Ану (029), III байрт ахлагч Б.Оюунтүлхүүр (186), багийн дүнгээр тэргүүн байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС, дэд байрт хурандаа Ц.Төрмөнх захирагчтай Зэвсэгт хүчний 186, гутгаар байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн шалгарлаа.

Хоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан тэмцээний хаалтын ёслолд ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын орлогч дарга хурандаа Д.Жигжидсүрэн нарын албаныхан оролцож, жилээс жилд цэрэгжлийн спортоор хичээллэгчдийн  тоо нэмэгдэж, тэр ч чанараараа өрсөлдөх чадвар, тэмцээний явцад үзүүлж буй амжилт, эцсийн үр дүн нь улам бүр сайжирч байгааг дурдлаа.

Мөн цэргийн хүн бүрийн эзэмшсэн байх чадвараар өрсөлддөг нь хамт олон дундаа бэлтгэл сургалтаараа илүүрхэх нөхцөл болдгийг ч онцлоод он гарсаар Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар өндөр ачаалалттай ажилласан ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийнханд талархал илэрхийлсэн юм.

Тэмцээний Ерөнхий шүүгч ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Цог-Эрдэнэ баг тамирчдын бэлтгэл сургалт өмнөх жилүүдээс сайжирсан тухай, хугацаат цэргийн алба хаагчид хүчтэй өрсөлдөгч байсан талаар дурдаж, өндөр ач холбогдол өгч оролцсон бүх тамирчинд “Буурал багшийнх нь хувьд Та бүхэн бүгдээрээ ялагч шүү” гээд албанд нь өндөр амжилт хүслээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Зэвсэгт хүчний туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй