Шууд Chart

ӨНӨӨДӨР: Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар мэдээлнэ

2023-02-06 07:13:10

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно. /“Их Монгол” танхимд/

09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/


Новотел зочид буудал

09:00 цагт: Монгол Улсын интернэт сүлжээг интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх сургалт болно. Утас: 304258


Боловсролын үнэлгээний төв

10:00 цагт: 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 91666022. /403 тоот/


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.


Гадаад харилцааны яам

12:00 цагт: “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн танилцуулга уулзалт болно. /Номин танхимд/


Хангарди ордон

12:00 цагт: Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар холбогдох албаныхан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88084148


ӨНӨӨДӨР: Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар мэдээлнэ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй