Шууд Chart

Төрийн захиргааны албан хаагчид тангаргаа өргөлөө

2023-02-07 12:49:25

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 22 байгууллагын 211 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбал зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Төрийн захиргааны албан хаагчид тангаргаа өргөлөө  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй