Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн холбоо Япон дасгалжуулагчтай гэрээгээ сунгажээ

2023-02-09 11:27:27

Монголын хөлбөмбөгийн холбооноос Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ооцүка Ичиротой гэрээгээ хоёр жилээр сунгажээ. Тэрбээр Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд манай шигшээ багт 2022 оны нэгдүгээр сараас ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд Ооцүка Ичиро шигшээ багтай хамт долоон тоглолт хийж, хоёр ялалт, хоёр тэнцээ, гурав ялагдсан байна. Япон мэргэжилтэн манай шигшээд 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл ажиллана.

Тэрбээр 1964 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрсөн. Тоёома мужийн Тоёома хотын уугуул.

Есөн настайгаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөж, Тоёома хотын нэгдүгээр сургууль, Хоосэй их сургуулийн багт тоглож байсан. Төгсөөд Фүрүкава Дэнки компанийн багт орж, хоёр жил тоглоод зодог тайлжээ.

Түүнчлэн Фүрүкава Дэнки компанитай харилцаатай ажиллаж, Английн “Вест Хэм” багт нэг жил дасгалжуулагчийн дадлага хийж, Английн 18-аас доош насны багт ажиллах лиценз авсан байна. 1990 онд Япондоо харьж, “ALO's Hokuriku” багийн дасгалжуулагч болсон аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хөлбөмбөгийн холбоо Япон дасгалжуулагчтай гэрээгээ сунгажээ  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй