Шууд Chart

Голуудын усны түвшин өндөр байна

2014-07-17 09:36:58

Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 11 см нэмэгдэж Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим давсан, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинд тус тус хүрээд байна.

Мөн ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт гол, Хангайн нурууны өврийн Байдраг гол Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байгаа юм. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Голуудын усны түвшин өндөр байна  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй