Шууд Chart

Үндэсний шигшээ баг гүржтэй өрсөлдөнө

2023-02-17 09:27:29

Монголын Үндэсний Шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багтай хүч үзэхээр боллоо.

Тэд Испаний Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.

Дэлхийн чансааны 78-т эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр буюу ирэх гуравдугаар сарын 25-нд Гүрж Улсын Батуми хотод болохоор товлогджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ баг гүржтэй өрсөлдөнө   
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй