Шууд Chart

ОУХБХ-ны шүүгчид энэ оны үнэмлэх, тэмдгээ гардлаа

2023-02-17 09:32:47

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, ТЗБХ-ны хэлтсийн дарга С.Жаргал болон Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал нар ОУХБХ-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардууллаа.  

2023 оны ОУХБХ-ны шүүгчээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, талбайн шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан, туслах шүүгчээр  Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар тус тус нэрлэгдэж МХБХ-ны нийт долоон шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2023 оны жагсаалтад нэрлэгдсэн юм.

Тэднээс дөрөв нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж, АХБХ-ны томоохон тэмцээнд уралдаанд амжилттай ажиллаж байна.

Энэ үеэр МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр шүүгчийн хэлтсийн үйл ажиллагаа болон 2023 оны төлөвлөгөөгөө МХБХ-ны ангилалтай шүүгчдэд танилцуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХБХ-ны шүүгчид энэ оны үнэмлэх, тэмдгээ гардлаа   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй