Шууд Chart

Тоглолт зохион байгуулагчийн давтан сургалт зохион байгуулагдлаа

2023-03-16 10:25:20

Өнгөрсөн улиралд тоглолт зохион байгуулагчдаар ажилласан албаны хүмүүсийг хамруулсан давтан сургалтыг МХБХ-ноос шигшээ багийн бэлтгэлийн төвд зохион байгууллаа.

Тус сургалтаар МХБХ-ны дүрэм журмууд, тэмцээнүүдийн шинэчилсэн зохион байгуулалт болон өнгөрсөн хөлбөмбөгийн улирлын тоглолтууд дээр гарсан зөрчлүүдийг ярилцан цаашид тоглолт зохион байгуулагчийн зүгээс клубүүдийн албаны хүмүүс, тоглогчид, шүүгчид болон бусад тоглолттой холбоотой албаныхантай хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах тал дээр бодит жишээнүүд дээр тулгуурлан ажилласан онол практикийн хосолсон сургалт болов.

Тоглолт зохион байгуулагч нь зөвхөн тоглолтын хоёр багтай хамааралтай асуудлуудыг хариуцахаас гадна тэмцээн зохион байгуулалт, маркетинг, хэвлэл мэдээлэл, тв-ийн шууд дамжуулалт, стадионы цэвэрлэгээ болон менежментийн үйл ажиллагаанууд гэх мэт тухайн тоглолттой хамаарал бүхий талуудтай ерөнхий үйл ажиллагааг уялдуулан зохицуулан ажилладаг хүн юм.

МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс энэ хөлбөмбөгийн улиралд анхан шатны сургалтыг Улаанбаатар болон орон нутагт тус тус төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тоглолт зохион байгуулагчийн давтан сургалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй