
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
-Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш
3764.25 төгрөг
-Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш
3508.06 төгрөг
-Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш
513.80 төгрөг
-Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш
48.14 төгрөг

Валютын хадгаламж өсжээ | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.