Шууд Chart

Монголын геологичид чуулна

2023-03-21 11:45:10

Эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа энэ цаг үед Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага болон орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцох  зөвлөгөөнийг  Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба,  Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн  бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр  энэ сарын 24-ны өдөр буюу Баасан гарагт Төрийн Ордны их танхимд зохион байгуулна. 

Монголын геологичид энэ өдөр салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Монголын геологичид чуулна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй