Шууд Chart

Нийслэлийн түүх, газар зүй, нийгмийн ухааны олимпиадын шилдгүүд тодорлоо

2023-03-21 21:04:52

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Түүх, Газар зүй, Нийгмийн ухааны олимпиадууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгийн хурлаа хийлээ.

Түүхийн олимпиадын хоёрын даваанд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 9 дүгээр ангийн 83, 12 дугаар ангийн 77 сурагч, 65 багш, газар зүйн олимпиадад 9 дүгээр ангийн 71, 12 дугаар ангийн 64 сурагч, 49 багш, нийгмийн ухааны олимпиадад 9 дүгээр ангийн 91, 12 дугаар ангийн 85 сурагч, 67 багш, нийт 471 сурагч, 181 багш оролцож, дараагийн шатны улсын олимпиадад оролцох шилдгүүдээ шалгаруулсан.

Улсын түүхийн олимпиад 2023 оны 04 дүгээр сарын 20, 21-нд, газар зүйн олимпиад 2023 оны 05 дугаар сарын 02-04-нд, нийгмийн ухааны олимпиад 2023 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах бөгөөд улсын олимпиадад оролцох эрх авсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, сурагчдадаа амжилт хүсье.

Нийслэлийн түүх, газар зүй, нийгмийн ухааны олимпиадыг амжилттай зохион байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 57, 133, Сэтгэмж цогцолбор сургуулиудын нийт удирдлага, багш ажилтан, хамтран ажилласан “Наран” сургуулийн хамт олонд талархал илэрхийлье гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Нийслэлийн түүх, газар зүй, нийгмийн ухааны олимпиадын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй