Шууд Chart

Хэнтий, Сүхбаатар, дорнод аймгийн нутгаар хүйтэн явган шуургатай байна

2023-03-22 11:41:46

Энэ сарын 22-ны 10 цагийн байдлаар ихэнх нутгаар цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг байна. Хэнтий, Сүхбаатар, дорнод аймгийн нутгаар хүйтэн явган шуургатай, А21 дугаартай Чойболсан-Баян-Уул-Ульханы боомт чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байна.

Улсын чанартай авто замын сүлжээнд /үндсэн 40 чиглэл/ 44 шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд, авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Хэнтий, Сүхбаатар, дорнод аймгийн нутгаар хүйтэн явган шуургатай байна  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй