Шууд Chart

Өнөөдөр Дэлхийн Усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэглэж байна

2023-03-22 12:04:55

Өнөөдөр Дэлхийн Усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор Дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Хүн бүр өдөр тутмын амьдралын хэвшилдээ усыг хайрлан гамнаж, үр ашиггүй зарцуулахаа зогсооё!

Ус хэмнэх энгийн аргууд:

-Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай.  Дараа нь цэвэр усаар зайлж бай.
-Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
-Стаканд ус хийж аваад шүдээ угаах
-Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
-Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
-Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
-Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
-Ус дусалж байгаа крантуудыг хаах
-Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!


Өнөөдөр Дэлхийн Усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэглэж байна  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй