Шууд Chart

Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа

2023-03-23 10:05:37

Нийслэлийн Физикийн 49 дэх, Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит 27 дахь удаагийн нийслэлийн Физикийн аварга шалгаруулах олимпиадын дүн гарч улсын олимпиадад оролцох эрх авсан багш, суралцагчдад шагналыг гардуулан өглөө.

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Физикийн олимпиад энэ сарын 19 –ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, 9 дүүргээс шалгарсан 7-12 дугаар ангийн нийт 376 сурагч, 46 багш оролцлоо.

Эдгээр багш, суралцагчдаас улсын олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд 11 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 12 сурагч, багшийн төрөлд 12 багш шилдгээр шалгарч, улсын олимпиадад оролцохоор боллоо. 

Нийслэлийн Физикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олон, ивээн тэтгэж ажилласан "Intum" интеллгент технологи ХХК-ийн захирал О.Баяр танд талархал илэрхийлье гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-23 16:40
Нэгдсэн дүнг хаанаас харах вэ

Бидэнтэй нэгдээрэй