
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
09:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сүрьеэгийн өдөрлөг зохион байгуулагдана. /ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг/
Боловсрол, шинжлэх ухааны яам
09:00 цагт: Дэлхийн эмч нарын өдрийг угтан Монгол Улсын гавьяат эмч, Анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит онол, практикийн бага хурал “Эмнэл зүй-2023” сэдвээр болно. Утас: 80110080, 99884242 /БШУЯ-ны 401 тоотод/
Корпорэйт конвеншн центр
09:30 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдах “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болно.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
09:30 цагт: "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- халдварын сэргийлэлт хяналт" аяны өдөрлөг болно. Энэ үеэр эрүүл мэндийн ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл өгнө.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ жилийн дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж буй бөгөөд хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, НЭМҮТ-ийнхөн оролцож дэлхйин улс орнуудад сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлого, Монгол Улс дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91915340.
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:30 цагт: "Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг дөрвөн ТТБ-аас мэдээлэл өгнө.
Хангарди ордон
12:30 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаар болон тус нэгж энэ онд ямар ажлууд хийх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө. Утас: 99160069 /Хангарди ордны 14 давхар/
ӨНӨӨДӨР: "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин-халдварын сэргийлэлт хяналт" өдөрлөг болно | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.