Шууд Chart

“Сонгуулийн боловсрол” клуб байгуулагдлаа

2023-03-27 10:35:34

Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгуулсан билээ.

Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжиж ажиллана.

Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл, сэтгүүлч, судлаачдыг гишүүнээр элсүүлээд байгаа “Сонгуулийн боловсрол” клуб 3 дахь уулзалт-сургалтаа 2023 оны гуравдугаар сарын 24-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажлын явц, эрх зүйн зохицуулалт,”Сонгуулийн тогтолцоо” сэдвээр зохион байгууллаа.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албанаас Санал авах байрны жишиг загварыг байгуулснаа клубын гишүүдэд танилцуулж, Хорооны дэргэдэх МТТ санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг тайлбарлан таниулав гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.


“Сонгуулийн боловсрол” клуб байгуулагдлаа  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй